Байгууллагын түүх
Говь-Алтай аймгийн Бугат сумын соёлын төв
нь анх 1946 онд Жоронгийн Зундуй эрхлэгчтэй “Шар хад” хэмээх газар “Улаан гэр”
нэртэйгээр байгуулагджээ. Жоронгийн Зундуй нь 1947 он хүртэл ажиллаж байжээ.
1946 онд “Улаан гэр”, 1950 онд “Улаан булан”, 1970 онд “Клуб”, 1983 оноос хойш
одоог хүртэл “Соёлын төв” гэсэн нэр тодотголтой үйл ажиллагаа явуулж байгаа
билээ. Бугат сумын “Улаан гэр”, “Улаан булан”-гийн эрхлэгчээр:
1. П.
Бямбаа 1947-1950
2. С.
Очирхүү 1950-1958
3. Дунхүү
1958-1960 /Клуб
болсон/
4. Н.
Сүхбаатар 1961-1964
5. Ж.
Дарьхүү 1964-1965
6. У.
Дорж 1965-1966
7. Самдан 1966-1967
8. С.
Хаянхирваа 1967-1972
9. Д.
Чулуунбаатар 1972-1974
10. Ч.
Нямсүрэн 1975-1976
11. Я.
Энхамар 1976-1977
12. О.
Батчулуун 1977-1978
13. Ч.
Пүрэв1978-1980
14. Д.
Наранхүү 1980-1982
15. О.
Батчулуун 1982-1983
16. Ч.
Бурмаа 1987-1988
17. Ц.
Нацаг 1987-1988
18. С.
Баяртогтох 1988-1990
19. О.
Батчулуун 1990-2015
20. Г.
Мядагмаа 2015 тус
тус ажиллаж одоог хүртэл үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа билээ.
Алсын
хараа: Говь-Алтай аймагтаа дээд түвшинд хүрсэн хүн төрөлхтний соёл, урлагийн үнэт зүйлсийг өвлөн хамгаалах, баяжуулан хөгжүүлэх, байгууллагын стандарт шалгууруудыг хэрэгжүүлэн,
өндөр чадвартай соёл уран сайхны төв болно.
Эрхэм
зорилго: Уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшин,
орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал шинэчлэлийг хослуулан ард иргэддээ соёл урлагийн үр өгөөжийг чадварлаг багаар
дамжуулан чанартай хүртээмжтэй хүргэн үйлчлэхэд
оршино.
Соёлын
төвийн уриа “Таатай орчин, Чадварлаг
баг, Чанартай үйлчилгээ”
Бидний
бахархал
· Монгол
эх орон
· Мэдлэг
чадвар
· Соёлын
төв
· Монгол
туургатны өв соёл, ёс заншил
· Нутгаас
төрөн гарсан урлаг соёлын нэр хүндтэй алдартнууд
No comments:
Post a Comment